
Б.Энхбаяр гишүүн туслах хайж байна
УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч шинэхэн гишүүд учраа олоогүй л яваа бололтой. Тухайлбал, УИХ-ын шинэхэн гишүүн Б.Энхбаяр өнөөдрийг хүртэл туслахтай болж амжаагүй гэнэ. Иймээс тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан туслах ажилд авах зар тараажээ. Тэрбээр “УИХ-ын гишүүний туслах шалгаруулж авна. Сонирхсон хүн өөрийн анкет(CV)-аа монгол, эсхүл англи хэлээр илгээнэ үү” гэжээ.
Хуулийн дагуу гишүүний цалин, түүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын зардал, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бусад хангамжийг Улсын Их Хурал тогтоодог. Мэдээж туслах, зөвлөхүүдээр ямар хүн авах нь гишүүний эрх юм.