Алдартай дангуйлагч нарын ижил хувь заяатай эхнэрүүд
2012.07.27

Алдартай дангуйлагч нарын ижил хувь заяатай эхнэрүүд

Адольф Гитлерийн эхнэр Эва Браун

Эва Браун хэдийгээр 40 цаг гаруйхан Гитлерийн албан ёсны эхнэр байсан ч тэрээр Германы дарангуйлагчийн удаан хугацааны хамтран амьдрагч, амраг нь байсан юм. Эв 17 насандаа Гитлерийн хувийн зурагчны туслах, загвар өмсөгчөөр ажиллаж байгаад түүнтэй танилцаж, хоёр жилийн дараагаас тэд болзож эхэлсэн байна. Дарангуйлагчтай дотно харилцаатай байх хугацаанд түүнийг хоёр ч удаа амиа егүүтгэхийг завдсан гэж тэмдэглэсэн байдаг. 1936 онд тэрээр Бергхоф дахь гэр бүлийнхэн рүүгээ явж, дэлхийн II дайны ихэнх жилүүдэд олны нүднээс далд байжээ. Гэрэл зурагчин байсны хувьд Эва Гитлерийн олон зургийг өнгөтөөр авч байсан нь одоо хэр нь хадгалагдсаар байгаа аж. 1945 оны дөрөвдүгээр сарын 29-нд Оросын улаан армийнхан Германыг эзлэх өдөр тэрээр Гитлерийн дэргэд байж, түүнтэй гэрлэсэн бөгөөд 40 гаруйхан цагийн дараа тэд хамтдаа амиа хорложээ. Эваг цианид үрэл ууж амиа егүүтгэсэн гэж түүхэд тэмдэглэсэн байдаг.

ХЯТАДЫН УДИРДАГЧ МАО ЗЭДУНЫ ЭХНЭР ЦЗЯН ЦИН

Хятадын коммунист удирдагч Мао Зэдун амьдралынхаа турш дөрвөн эхнэртэй байжээ. Харин Коммунист намын эрх барьж байх хугацаандаа ганцхан эхнэртэй байсан нь Цзян Цинюм байна. Мэргэжлийн жүжигчин байсан Цин 1950-иад онд Нийгмийн хөгжлийн зөвлөлийн суртал ухуулгын газрын Киноны хэлтсийг удирдан ажиллаж байжээ. Тэрээр Соёлын хувьсгалд ихээхэн хувь нэмэр оруулсан хүний нэг бөгөөд арван жилийн хугацаанд суртал ухуулга хариуцсан улс төрийн радикал холбоо болох алдарт "Дөрвийн бүлэг"-ийг байгуулж байсан аж. 1976 онд Мао насан эцэслэснээр тэрээр эрх мэдэл, нөлөөллөө алдаж хамтрагчдынхаа хамт баривчлагдсан байна. Түүнийг Соёлын хувьсгалын үеэр үймээн дэгдээх гэж байсан хэмээн буруутгаж хорьж байсан бөгөөд1991 онд эмчилгээ хийлгэхээр түр суллагдах үеэрээ амиа хорлосон байна.

КУБЫН УДИРДАГЧ ФИДЕЛЬ КАСТРОГИЙН ЭХНЭРҮҮД БОЛОХ МИРТА ДИАЗ-БАЛАРТ, ДАЛИЯ СОТО ДЕЛ ВАЛЛЕ

Кубын нэртэй улстөрчийн охин Диаз-Баларт Гаванагийн их сургуульд гүн ухааны чиглэлээр суралцаж байхдаа гэрлэж, Фидель Кастро Диаз Баларт хэмээх хүүтэй болжээ. Тэд Кастрог цөллөгт байх хугацаанд салсан бөгөөд тухайн үед Кастро эхнэр болон хүүхдээ ойшоодоггүй байсантай холбож тайлбарладаг байна. Диаз-Баларт хүүгээ ганцаараа өсгөсөн ч хожим Фидель Кастро тэднийг эргэхээр Мексикт очих үеэрээ хүүгээ хулгайлж, эх үр хоёрыг хагацааж зовлонд унагасан гэдэг. Хоёр дахь эхнэр Дел Валлегийн хувьд 1961 онд Фидель Кастротой танилцсан бөгөөд томоохон холбооны нарийн бичиг байсан тэрээр Кастрогийн бичиг үсгийн боловсрол түгээх кампанит ажилд багагүй хувь нэмэр оруулжээ. Тэд 1980 онд нам гүмхэн гэрлэж, таван хүүхэдтэй болсон байна.

КОММУНИСТ УДИРДАГЧ ЙОСЕФ СТАЛИНЫ ЭХНЭРҮҮД ЕКАТЕРИНА ШВАНИДЗЕ, НАДЕЖДА АЛЛИЛУЕВА

Зөвлөлтийн дарангуйлагч удирдагч хоёр эхнэртэй байжээ. Сталин анх бага залуудаа Екатерина Шванидзетай гэрлэжээ. Като хэмээх хочтой Екатерина Оросын армид эмэгтэй хувцасны оёдолчин байсан байна. Катоудалгүй өвчнөөр өөд болохоосоо өмнө Яков хэмээх хүү төрүүлж өгчээ. Хэдийгээр тэрээр хүүтэйгээ тааламжгүй харилцаатай байсан ч Катод ямар их хайртайi байсан тухайгаа бичиж үлдээсэн байдаг аж.

 

Нэрт хувьсгалчийн охин Аллилуева Сталины хоёр дахь эхнэр. 1911 онд түүнийг хүүхэд байхад Сталин цөллөгөөс зугтааж яваад тэдний гэрт нэг шөнө толгой хорогдсон байна. Түүний дараахан Сталин Аллилуеваг усанд живэхээс аварч байсан гэсэн мэдээ байдаг аж. 1918 оны хувьсгалын дараа тэрээр Лениний дэргэд ажиллаж байгаад 1919 онд Сталинтай гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон байна. Гэвч Аллилуева сэтгэл зүйн өвчнөөр өвдсөнөөр тэдний гэрлэлт тийм ч тааламжтай байгаагүй бөгөөд 1932 оны нэгэн үдэш олны өмнө Сталинтай маргалдсаныхаа дараа унтлагын өрөөндөө нас барсан байжээ. Түүнийг амиа хорлосон эсвэл Сталин хөнөөсөн эсэх нь одоо хэр тодорхойгүй байдаг аж.

ХОЙД СОЛОНГОСЫН УДИРДАГЧ КИМ ЧЕН ИР АГСНЫ ЭХНЭРҮҮД КИМ ЁН СУК, КО ЮН ХИ

Ким Ён Сук Хойд Солонгос удирдагчийн албан ёсны эхнэр байжээ. Дээд  албан тушаалтны охин байсан түүнийг Хойд Солонгосын их удирдагч, мөнхийн Ерөнхийлөгч Ки сонгож хүүтэйгээ гэрлүүлсэн байна. Тэд нэг охинтой болсон ч удалгүй гэр бүлийн уур амь нь таагүй болжээ. Ким Чен Ирийн хоёр дахь эмэгтэй буюу Ко Юн Хи бол одоогийн удирдагч Ким Чен Уны ээж юм. Японд төрсөн тэрээр 1970-аад оны эхээр Пхеньянд бүжигчин байсан бөгөөд олны дунд "Пхеньяны эх" гэсэн хочоор танигдсан байжээ. Үүнээс гадна Хойд Солонгосын удирдагч хэд хэдэн эмэгтэйтэй холбоотой байсан гэх мэдээ бий.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.