
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан
2021.02.25
Завхан аймгийн багш нар сургалтанд хамрагдаж байна
УИХ-н гишүүн Б.Баярсайхан санаачлан Завхан нутгийн багш нарын англи хэлний боловсролд анхаарч гурван сарын IELTS-н бэлтгэл онлайн сургалтанд хамруулж байгаа.
Энэ сургалтанд хамрагдаж байгаа багш нарын төлөөлөл В.Ундармаа талархлаа илэрхийлжээ.
Сургалтанд суугаад удаагүй ч мэргэжлийн болоод аргазүйн хувьд маш их зүйлийг сурч байгаадаа туйлын баяртай байна. Aвстралийн тэтгэлгийн талаар тусгайлан мэдээлэл ч авлаа. Хамтран нэг анги болж суралцаж буй ангийнхандаа, зохион байгуулагч-Aвстралийн сайн дурынхан хөтөлбөр болон Гүүнтэр багшдаа маш их талархаж байна
Ийнхүү талархсан сэтгэгдлүүд ч гишүүний цахим хуудсанд цөөнгүй иржээ.
Б.Баярсайхан гишүүн цаашид олон боломжийг судалж, илүү олон хүмүүсийг дэмжиж сургалтад хамруулах, боловсролыг дэмжих тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn