2020.10.06
Тосонцэнгэл-Улаанбаатар чиглэлийн нислэг тогтмол үйлдэхээр боллоо
УИХ-ын дарга Г.Занданшатар Завхан аймагт ажилласан байна. Түүний хамт УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар тойрогтоо Засгийн газрын гишүүд, салбарын сайд, дэд сайд нарын бүрэлдэхүүний хамт ажиллав.
Завхан аймгийн төв хөгжлөөрөө сүүлдэж байна. Учир нь дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, хот төлөвлөлт хийгдээгүй өдий хүрчээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар тойрогтоо Засгийн газрын гишүүд, салбарын сайд, дэд сайд нарын бүрэлдэхүүн тус тойрогт ажиллахдаа хэд хэдэн асуудлыг шийдвэрлэв.
Үүнд:
- Инженерийн шугам сүлжээг шинэчлэх зураг төслийн хөрөнө оруулалт болох 400 сая төгрөг шийдвэрлэгдэв.
- Аймгийн нэгдсэн эмнэлэгт томографик болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг эрүүл мэндийн сайд олгохоор болов.
- Аймгийн нэдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулахаар боллоо.
- Мөн Тосонцэнгэл-Улаанбаатар чиглэлийн нислэг тогтмол үйлдэхээр болов.
- Дулааны цахилгаан станцийг барих ажлыг эрчимжүүлэхээр болсон байна.