2021.02.11
НИТХ тэргэнцэртэй иргэдийн асуудалд анхаарал хандууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал -д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, JCI Их хүрээ, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгчийн өмнө тулгарч буй асуудал, шийдвэрлэх гарц"-ыг танилцууллаа.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд оролцогч талуудыг хамруулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт дараах үүрэг чиглэлийг өглөө.
- Чиглэл бүрт хүртээмжтэй автобус бий болгох
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний автомашинд зориулсан зогсоолыг бий болгож, тэмдэг тэмдэглэгээг байршуулах, стандартыг мөрдүүлэх
- Өрх, хорооны байрыг тэргэнцэртэй иргэдэд хүртээмжтэй болгох
- Явган хүний замыг гүйцэтгэгч нарыг мэдээлэлжүүлж, замыг хүртээмжтэй болгох, засварлах.