Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргах шаардлага байна
2021.02.09

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргах шаардлага байна

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн өнөөдөр анхны хуралдаанаа цахимаар хийлээ.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргаж шинжлэх ухааны суурь судалгаатай, криминологийн судалгааны үндсэнд тулгуурлаж төлөвлөн явуулах шаардлагатай байна.

Энэ чиглэлд 5 төрлийн уриалга дэвшүүлснийг та бүхэнд хүргэж байна.
  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хөтөлбөрт гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн хичээлийн хөтөлбөр оруулна.
  • Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх гол үндсэн чиг үүргийг гардан хэрэгжүүлдэг хамтарсан багуудын санхүүжилтыг шийдвэрлэнэ.
  • Зөрчлийн тухай хууль болон эрүүгийн тухай хуулийг иргэд олон нийтэд зөв сурталчилан таниулах зорилтын хүрээнд салбар зөвлөл бүр арга соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулна.
  • Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх чиглэлд цахим шилжилт хийнэ.

Гэмт хэрэг эрх зүйн зөрчилтэй тэмцэх чиглэлд ажиллаж байгаа байгууллагуудын мэдээллийн урсгалыг нэгтгэнэ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn