2019.10.04

О.Баасанхүү: Монгол Улс Саарал жагсаалтад орлоо гээд бид сандраад байгааг ойлгохгүй байна

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.04)   үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.

Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагааг сайжруулах, терроризмтой тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох дараахь хэрэгцээ, шаардлага үүссэн. 

Тиймээс Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Дээрх төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү  асуулт асууж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Саарал жагсаалтад орлоо гээд бид ингээд байгааг ойлгохгүй байна. хамгийн ихээр саарал жагсаалтад орох ёстой орон орохгүй байхад орох ёсгүй орон нь ороод байх юм. Манайд зэвсгийн наймаа, хүний наймаа, хар тамхины бүлэглэл байхгүй, ганц хоёр сонирхогчийн юм бий. гэтэл байгаа мэтээр сурталчилаад, гадаад байгаа үйл ажиллагааг ингээд улсаа хоролж байгаа мэт дэлгээд байх юм. 

Монгол Улс жижигхэн. Асуудал байгаа бол олон нийтийн өмнө биш хар хайрцагны бодлогоор тэр хүний устгадаг ч юм уу улсаа цэвэрлэж авч болдоггүй юм уу? Бид яагаад ингэж сандран тэвдээд байгаа юм бэ?

Хар тамхины мөнгөн гүйлгээ байна уу? Хүний наймаа хийсэн мөнгөн гүйлгээ байна уу? Зэвсгийн наймаа байна уу? гэтэл ийм зүйл байхгүй байхад том гүрний тоглоомонд ороод, даалгавар аваад магтан матаад байхад анхааруулж, урьдчилан сэргийлдэггүй юм бэ? Энэ тагнуул нь хор энэ тэр уулгаад улсаа хорлож байгаа нөхдийг устгаж, тэмцэхгүй байга аюм бэ? Бөөсөнд хутга гэдэг шиг Монгол муухай байна. Мафитай байна. Хар тамхины орон болсон. Терроризмыг дэмжиж байна гэж ярьсаар байгаад их гүрэн буюу Риотинтогийн гар хөл нь нөгөө үгээр нь саарал жагсаалтын хурал хийх гээд бид энд сандраад байна. Одоо хуулийг өөрчлөөд ямар ашиг байгаа юм.

3 хан мөнгөний үнийн дүнг л хар жагсаалтанд оруулна гэж жишиг байгаа. Хүний наймаа, хар тамхины наймаа, терроризм. Монголд эдгээр нь огт байхгүй хэрнээ байгаа мэт яриад сүүлдээ тийм ч юм уу гэсэн бодол төрж байна. Тагнуул яагаад юм хийхгүй байгаа юм бэ? Ажлаа хий. Үнэхээр ийм зүйл байгаа бол үүнийгээ болиул. Улсаараа тоглохоо болиоч ээ? Тэгэхгүй болохоор Монгол Улс Афганистан болчихсон мэт л ойлгогдоод байна. Тодорхой хариулт авна."