
2021.01.06
"Чадварлаг багш" хөтөлбөрийг гурван чиглэлээр хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр боллоо.
"Чадварлаг багш" хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн стандарт нэвтрүүлэх, үнэлэмжийг хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлд суурилсан тогтолцоонд шилжүүлэх, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг сайд Л.Цэдэвсүрэнд даалгав.