Сургуулиудад сэтгэл зүйчид ажиллана
2020.09.08

Сургуулиудад сэтгэл зүйчид ажиллана

Бидний ирээдүй болсон өсвөр насныхны нөхөн үржихүй, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал томчууд бидний анзааргагүй байдал, дэмжлэг дутсанаас нийгмийн эмзэг асуудал болоод байна.

10 жилийн дараах Монгол Улсад эрүүл нийгэм, эрүүл иргэн бэлтгэхийн тулд өнөөдөр анхаарах ёстой энэ асуудалд “Оюу толгой” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд анхаарал хандуулж ажиллахаар болжээ. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 15 сургууль дээр шат дараалалтайгаар;

  • -Нөхөн үржихүйн боловсрол олгох
  • -Сэтгэл зүйч ажиллуулах
  • -Сэтгэл зүйн кабинет тохижуулах ажлыг хийж гүйцэтгэхээр боллоо.

Энэ ажилд мөн иргэний нийгмийн төлөөлөл болж мэргэжлийн төрийн бус байгууллагууд хамтран ажиллах юм. Нийгмийн хэрэгцээнд нийцсэн энэ ажлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн миний бие дэмжин, хамтран ажиллах болно. Төсөл эхний ээлжид манай дүүргийн 65, 67, 105, 107, 76 сургууль дээр хэрэгжинэ. Энэ ажил амжилттай, тогтвортой хэрэгжиж цаашид жишиг болон улс даяар түгэх зорилтыг оролцогч талууд зорилго болгож байна.