Дорноговь аймаг дахь МСҮТ-д төмөр замын чиглэлээр суралцах оюутны тоог 200-аар нэмлээ
2020.08.26

Дорноговь аймаг дахь МСҮТ-д төмөр замын чиглэлээр суралцах оюутны тоог 200-аар нэмлээ

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн томоохон бүтээн байгуулалт Дорноговь аймагт өрнөж байгаа билээ. Түүний нэг бол Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил юм. Мөн Дорноговь аймаг Монгол Улсын төмөр замын хамгийн том зангилаа, хөгжлийн гүүр болсон.

Тиймээс Улаанбаатар төмөр замын политехникийн коллежтэй хамтран 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн Дорноговь аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд төмөр замын чиглэлийн мэргэжлээр 5 ангийг хичээллүүлж, төгссөн оюутнууд ажлын байраар хангагдаад байна. 

2020-2021 оны хичээлийн жилд дээрх 5 ангид элсэгчдийн тоог 200 квотоор нэмэгдүүлэн батлуулсан тул Дорноговь аймгийн оюутан, залуучууд суралцах өргөн боломж нээгдлээ. Суралцах хугацаандаа нэг сарын 200.000 төгрөгийн тэтгэлэгтэй зүтгүүрийн туслах машинист, илчит тэрэгний засварчин, вагон үзэгч, өртөөний жижүүр, замчин зэрэг ангиудад элсэн суралцах боломжтой юм байна.