Соёл урлагийн 2020 оны шилдэг оюутнаар СУИС-ын оюутан Ж.Гүнжидмаа шалгарчээ
2020.12.31

Соёл урлагийн 2020 оны шилдэг оюутнаар СУИС-ын оюутан Ж.Гүнжидмаа шалгарчээ

Монгол улсын их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдаас сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргасан, нийгэм олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцдог, оюутны өөрөө удирдах байгууллагад бодит хувь нэмэр оруулсан, шилдэг тэргүүний оюутан залуусыг Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооноос шалгаруулан шагнадаг уламжлалтай.

Энэ жилийн “Эрдмийн хонх ” Монголын оюутны тэргүүн дээд шагналын Соёл урлагийн 2020 оны шилдэг оюутнаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Соёл урлагийн их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан Ж.Гүнжидмаа шалгарсан байна.

Шагналыг 2020 оны 12-р сарын 31-ны өдөр Монгол улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Дархан-Уул аймгийн Нийгмийн ардчилал Монголын Оюутны холбооны тэргүүн Д.Эрдэнэсүх нар гардуулан өгч сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүслээ.