Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн танхимтай боллоо
2020.12.31

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн танхимтай боллоо

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг “Өөрчлөлтийг бусдаас биш, өөрөөсөө эхлүүлье” уриан дор эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн танхимыг шинээр нээн, ашиглалтад орууллаа.

Энэхүү танхимыг нээснээр эмнэлгийн ажилтнуудад коронавируст халдварын үеийн тусгаарлах хэсэгт аюулгүй байдлыг ханган ажиллах, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг хангах, эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх сургалтыг явуулахад чухал ач холбогдолтой юм.

Уг танхим нь галын аюулгүй байдлын хэсэг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа эрх зүйн хэсэг, нормын болон хамгаалах хувцас хэрэгслийн хэсэг, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх хэсэг, эргономикийн хүчин зүйлсээс сэргийлэх хэсэг, олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг халдварын үеийн тусгаарлах хэсэг, аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээ зэрэг хэсгүүдийг байршуулж тохижууллаа.