Л.Энх-Амгалан: Монголчуудын сүүлийн 30 жил бүтээсэн бүх хөрөнгийн 60 хувь зээлийн барьцаанд байна
2020.12.17

Л.Энх-Амгалан: Монголчуудын сүүлийн 30 жил бүтээсэн бүх хөрөнгийн 60 хувь зээлийн барьцаанд байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжлээ. 


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

"Энэ хуулийг банкны эздийн эрх ашгийг хамгаалсан хууль биш банкнаас зээл авсан, зээлдээ хөрөнгөө барьцаалчихсан 1.8 сая иргэнийг хамгаалсан хууль гараасай гэж хүсэж байна. 

Өнөөдөр Улсын бүртгэлээс мэдээлэл авлаа. Монгол улсад бүртгэгдсэн хөрөнгө 1.1 сая хөрөнгө байгаа юм. Энэ хөрөнгийн мааньт 642 мянган хөрөнгө өнөөдөр 10 банк, 560 банк бус санхүүгийн байгууллага, ХЗХ-нд байгаа юм. Монголчуудын сүүлийн 30 жил бүтээсэн бүх хөрөнгийн 60 хувь нь энд байна. Өнөөдөр хөрөнгөө үнэн зөвөөр үнэлүүлсэн иргэн, ААН байгаа юу гэвэл үгүй л гэж бодож байна. Банкууд өөрсдөө үнэлгээний журам гаргадаг. Иргэдийн өмчийг зах зээлийн үнэлгэээнээс 2-3 дахин бага үнэлдэг. Хичнээн үнэлгээний компаниудаар үнэлүүлсэн ч банк өөрийнхөө үнэлгээг, зээлийн нөхцөлийг л тулгаж байна. Зээлийн гэрээ гэдэг бол өнөөдөр зээлээ өгч байгаа банкны эрх ашгийг л хамгаалдаг болохоос зээл авч байгаа иргэд, ААН-ийн эрх ашгийг хамгаалдаггүй юм шүү дээ. Тиймээс өнөөдөр гарч байгаа энэ хууль хөрөнгийн эзэний эрх ашгийг хамгаалдаг байх хэрэгтэй. Эзэнээс нь асуухгүйгээр өмчийг нь зарж байгаа байдал хүртэл байна шүү дээ. 

 

Түүний асуултад, ажлын хэсгийн гишүүн хариуллаа. 

Тэрээр "Энэ хуулиар барьцааны зориулалттай үнэлгээний аргачлалыг заавал батлах ёстой гэж оруулж байгаа. Хөрөнгийн эзний эрх ашгийг хамгаалах чиглэлээр тусгаж өгсөн байгаа.


УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хуулийг өмчийн эзний эрх ашгийг хамгаалсан зохицуулалт болоосой гэж хүсэж байгаа юм. Гашуун ч гэсэн үнэн бол Монгол улсын малчид чинь Хаан банкны малчин болчихсон байгаа шүү дээ. Тийм учраас иргэд нь өөрийнхөө өмчийг үнэн зөвөөр үнэлүүлж, түүнийгээ хамгаалж чаддаг, эрх ашгаа хамгаалж чаддаг тийм л хууль болох ёстой. Мөн иргэдийн өмчийг борлуулахдаа зах зээлийн үнээс хэт доогуур борлуулдаг, иргэдийг өмчөөр нь хохироодог явдал байна. Үүнийг энэ хуульд зохицуулах хэрэгтэй гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээ бол зах зээлийг тэлэх хамгийн том хөшүүрэг юм.