УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдааж байна. Өнөөдрийн /2020.12.16/ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж санал хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
"Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд санал оруулах хүсэлтэй байна. Соёлын яамнаас оруулж ирсэн "Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" хуулийн төслийг энэ жагсаалтад оруулж өгнө үү?
Бид олон сайхан нууртай. Тэднийгээ хангалттай сайн хамгаалж чадахгүй байна. Жишээ нь Завхан аймагт Отгонтэнгэр хайрханы дэргэд орших Бадархундага нуур, Хөвсгөл аймагт ч бас олон сайхан нуурууд бий.
Монгол Улс Усан доорхи соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2001 оны корнвенцид нэгдэн орохоор Соёлын яамнаас ажиллаж байгаа. Үүний тулд манай улс Усан доорх сочлын өвийг хамгаалах тухай хуулийг батлахгүйгээр нэгдэн орох боломжгүй юм. Тиймээс уг хуулийг 2024 он хүртэл хууль, тогтоомжийг боловсронгуй болгох жагсаалтад оруулж өгнө үү.
Японы Такашима арал орчимд далайн гүнд байгаа Юань гүрний усан флотын үлдэгдлийг судлах эрдэмтдийн ажлын хэсэгт манай эрдэмтэд орох хүсэлтэй байдаг ч Монгол улс дээрх конвенцид нэгдээгүй байгаа учир оролцож чаддаггүй. Мөн Мөнхцаст уулын дор хадгалагдаж байгаа соёлын өвийг мөн усанд доорх гэж үздэг учраас энэ хуулийг батлах нь байгаль хамгаалах, мөнхцаст уулаа хамгаалахад нэн чухал юм."