2020.12.11

Ж.Сүхбаатар: Хууль тогтоомжийн хэрэгжилтийн дундаж биелэлтийг хэрхэн дүгнэж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асуулаа:

Хууль тогтоомжийг боловсронгуй болгох тогтоомж байнга орж ирдэг. Үүнийгээ үнэлж дүгнэн, мониторинг хийж Хууль зүйн яам оруулж ирдэг. Өнгөрсөн хугацаанд Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд ерөнхий дундаж биелэлт ямар байна вэ? 

Үндсэн чиглэлийг харлаа. Ойрын үед боловсролын багц хуулиуд, Дампууралын тухай хууль, Архидан согтуурахтай хууль гээд 2020 он гээд тавьчихаж. Энэ хуулиуд орж ирэх гэж байна уу? Эндээс эхлээд үндсэн чиглэл чинь хэрэгжиж эхэлж байна уу үгүй юу гэдэг чинь харагдана.

Тэгэхээр зээлийн хүүтэй холбогдох хууль тогтоомжууд юу болж байна вэ? "Шүгэл үлээгчийн тухай хууль"-ийг 2022-2023 он гээд тавьчихсан байна. Их хурлын дарга Г.Занданшатар өнгөрсөн жил үүн дээр анхаарал хандуулсан. Би ахлах зөвлөх нь байсан. Авлигатай тэмцэх газар төслөө бэлдсэн. Д.Цогтбаатар гишүүн бас урьд нь төсөл санаачилж байсан. Энэ асуудлыг чинь Европын холбоо, хүний эрхийн байгууллагууд, хараад байгаа. Авлитай тэмцэх үндэсний хөтөлбөрт энэ  чиглэлийн үүрэг даалгавар дутуу байна гээд явж байдаг. Үүнийг яагаад хойш нь тавьсан бэ? Ойрын үед оруулж ирэх хэрэгтэй байна гээд Их хурлын дарга хэд хоногийн өмнө хэлээд байсан. Уг нь эрэмблэх юман дээрээ анхаармаар байгаа юм.

Сая Хүний эрхийн өдөр үүнийг оруулаад, батлаад явсан бол бид нар ОУ-ын түвшиндөө, ковидийн энэ үед, Хүний эрхийн асуудал хурц тавигдаж байгаа үед бол Шүгэл үлээгч, Хүний эрхийн тухай асуудал хурц тавигдаад байгаа юм. Энэ талаар Хууль зүйн сайд юу бодож байна вэ? 

Архидан согтуурахтай холбоотой хууль, Дампууралын тухай хууль, Барьцаалан зээлдүүлэх тухай хуулийг оруулж ирэх ёстой.  Их хурлын даргын өгсөн чиглэлийн дагуу Ломбард энэ чиглэлээр иргэдэд авах арга хэмжээ судлагдаж байгаа. Ирэх онд ковидтой хамаарахгүйгээр барьцаалан зээлэх, мөнгө хүүлэгчтэй холбоотой асуудлыг УИХ шийдэх ёстой. Энэ бол янз бүрийн асуудал дүгнэхэд Хууль зүйн яамны төлөвлөгөө юм. Тэрнээс Ерөнхийлөгч, УИХ-д хамаарч байгаа юм байхгүй. Үүний төлөө хүлээх хариуцлага гэхэд бас л Т.Аюурсайхан гишүүн хэлж л байна. Энэ бол тодорхойгүй. Ер нь ийм зүйл гарсан бол ХЗДХ-ийн төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж жил жилдээ үүнийгээ үнэлүүлээд, ажлын том үнэлгээ бол ХЗЯ-ны мэргэжлийн аппаратын юм болох ёстой. Бусад яамны төрийн нарийн бичгийн дарга нар.

Ер нь бол хуульд өөрчлөлт оруулах сайн биш. Хууль гэдэг бол төрийн бодлого. Хуулийг олон удаа тонгочуулж өөрчилнө гэдэг бол бодлого тонгочоод тогтворгүй болж байгаа. Монгол Улсын тогтворгүй байгаа шалтгаан бодлого тогтворгүй байна гээд байгаа юм. Түүний цаад үг нь бол хууль тогтворгүй байна гэсэн үг. Олон хуульд оочин цоочин өөрчлөлт оруулах нь бидний зорилго биш. Нийгмийн хэрэгцээ шаардлагыг тусгаж чадсан уу гэдэгт байгаа юм.

Үндсэн чиглэлийг боловсруулахдаа яам яамнаас санал авдаг. Гэхдээ үүний үндэслэлийг нь эрэмблэх ёстой. Нийгмийн эрэлт хэрэгцээг дагуулж эсвэл угтаж харснаар энэ зохицуулалтууд орох ёстой. Төрийн бодлого зохицуулалтыг цаана нь хуулиараа дэмжиж байгаа. Тэрнээс хэдэн хуулийг сайхан болгох тухай биш юм. Нийгмийн харилцааны хөгжилд нийцүүлж, урагшлуулах асуудал байгаа юм. 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

Манай ЗГ-ын дөрвөн жилийн хугацаанд салбарын хууль тогтоомжуудыг хэрхэн боловсронгуй болгох вэ гэдэг үндсэн хөтөлбөр нь юм. Хэлэлцэх асуудлаа боловсруулж авдаг тогтсон уламжлал сүүлийн таван парламент дамжиж ирсэн.