УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөлийн ОК хувиасаа 10.000 маск, 10 сая төгрөг хандивлалаа
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 11-р сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж орон нутагт хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид төр засгийн зүгээс анхаарах шаардлагатай байгаа асуудлуудын талаар санал солилцлоо.
Энэ үеэр ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд цаг наргүй ажиллаж байгаа хууль хүчний байгууллагын хамт олон төрийн албан хаагчдад талархал илэрхийлээд аймгийн Онцгой комисст хувиасаа 10 сая төгрөг, 10 мянган амны хаалт хандивлалаа.
УИХ-ын гишүүн л.энх-амгалан: “Хөвсгөлчүүд элэг бүтэн байх ёстой. Иймээс иргэн бүр хариуцлагатай байж, төр засгаас гарч буй тогтоол шийдвэрийг даган мөрдөж байж цар тахлыг даван туулна. Цаашид орон нутагт тулгамдаж буй асуудал ялангуяа аймаг, сумын удирдлагуудыг томилуулах тал дээр анхааран ажиллана. Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд иргэдийнхээ санал хүсэлтийг тодорхой түвшинд шийдвэрлүүлэн ажиллах болно” гэдгийг онцолж байлаа.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.20
2024.12.20