Шинэхэн Бригадын генералд салбарын сайд хүндэтгэл үзүүллээ
2020.10.28

Шинэхэн Бригадын генералд салбарын сайд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад генерал цол үүссэний 76 жилийн ой, Монгол генералын өдрөөр Бригадын генерал цол хүртсэн Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга Нямбуугийн Ганболдыг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах ариун үйлсэд байлдагчаасаа эхлэн өдгөө 35 дахь жилдээ ажиллаж байна.