
2020.10.22
С.Одонтуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан анхны эмэгтэй гишүүн боллоо
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан анхны эмэгтэй гишүүн боллоо.
УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 22-ны үдээс өмнөх хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нэр ээлжлэн даргалсан юм.
Ингэснээр УИХ-ын түүхэнд анх удаа Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан анхны эмэгтэй гишүүн болсон гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.
Найм дахь парламентад бүлэгтэй МАН, АН-аас УИХ-ын дэд даргад Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг сонгосон юм.