Н.Ганибал: ХАА-н салбар шинжлэх ухаанаас хөндийрсөн
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.20/ хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.ганибал САНАЛАА ХЭЛЛЭЭ:
Бэлчээрийн асуудал маш их яригддаг. Монгол Улсын бэлчээрийн асуудлыг 10 аад жил ярих эрхгүй болтол нь улс төржүүлсэн. Энэ удаад ч болгоомжтой, зөв авч явж бэлчээрийн асуудлыг шийдэх ёстой. Бэлчээрийн асуудлыг авч явдаг газар нь Боловсролын яам болсон байна. Байгаль орчны яам үүнд оролцоно. Олон улсын байгууллагууд бэлчээрийн судалгааны дийлэнхийг хийсэн байна. Зээлийн болон буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдэж байгаа хөдөө аж ахуй руу чиглэсэн бүхий л асуудлууд бэлчээрийн асуудлыг ярьдаг, судалсан байдаг.
Ургамал хамгаалал, бэлчээрийн асуудал тэр дундаа үржлийн асуудал бүр орхигджээ. Гэх мэтчилэн хөдөө аж ахуйн асуудлууд нь Боловсролын яамны асуудал болсон байна. Хамгийн чухал асуудал бол цахимжуулахаас гадна маш олон төрлийн инновацийг оруулж ирэх шаардлагатай байна. Монгол улсын хэмжээнд Хөдөө аж ахуйн салбар нь шинжлэх ухаанаасаа хөндийрсөн.