2019.11.22

Н.Амарзаяа: Малчдын бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлд ямар ажил хийж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар” УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны тайланг харлаа.  Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг хуурайшсан уур амьсгалтай говь цөл хээрийн бүсэд хийх шаардлагатай.  Энэ асуудалд БОАЖ-ын яам сайн оролцдог. Энэ дээр төр бодлогын хэмжээнд анхаарч ажиллах шаардлагатай. 2020 он ер нь цаашид цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаанд хэдий хэмжээний хөрөнгө санхүү тавьж яам бодлогын хэмжээнд мар байр суурь барьж ажиллаж байгаа вэ? 

Малчдын бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлд ямар ажил хийж байна вэ? Малчдын хувьд энэ бол хамгийн чухал асуудал. Худаг усны тоо хэмжээ байна үүний ашиглалт дээр хэр анхаарч ажиллаж байгаа вэ? Бэлчээр усны асуудалтай холбоотой отор нүүдэл хийх гэхэд худаг ус муу байдаг. Энэ дээр бодлогын төвшинд тэр дундаа 2020 оны төсөвт яаж тусгаж ажилласан бэ?