2020.10.20

Ц.Туваан: Бэлчээр биш цөл боллоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.20/ хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.Туваан саналаа хэллээ:

Бэлчээрийн асуудал эзгүйдэж байна. Энэ жил Монголд малын тоо нэмэгдэж амьд 97 сая орчим малтай байна. Малын тоо толгой ихдэж байгаа учраас бид зохицуулалт хийх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн яам квотгүй болгоод 40-50 сая хүртэл нь зарах хэрэгтэй. Махны үнэ өрсөлдөөнийхөө дунд өсөх, цөөхөн чанартай байх зэрэг нь бүх талдаа зөв харагдаж байна. Ингэснээр малчид орлого сайтай, бэлчээр сэргэж, хүн хөдөлмөр талаасаа хөнгөвчлөгдөх гээд сайн талтай юм.

Бэлчээр хамгааллын асуудал дээр судалгааны хүрээлэнгүүдийг авна гэсэн саналыг шууд дэмжинэ. Бид яаманд байхдаа үүнийг дийлээгүй. Үүн дээр зоригтой шийдвэр гаргаад Хөдөө аж ахуй яам төсөвтэй нь өгөх хэрэгтэй.