2020.10.20

Ж.Сүхбаатар: Түр хороо сар бүр цар тахлын тухай тайлагнаж байх нь чухал

“Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг ХЗБХ өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР АСУУЛТ АСУУЛАА.

Түр хороо сар тутам нээлттэй хэлэлцэж түүн дээр бид санал бодлоо хэлж баймаар байна. Түр хороог сар тутам байлгах саналыг дэвшүүлж байна. 

 Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.

Өнгөрсөн цар тахлаас нийгэмд үзүүлэх хуулийг баталсан. Хуулийн хяналт тавихад Үндсэндээ бүрэн хяналт тавих бүрэн эрхүүд Засгийн газарт шилжсэн. Цар тахлын үед авах онцгой арга хэмжээ гээд Засгийн газар заавал тодорхой хуулиудыг мөрдөхгүйгээр зохицуулах эрхийг олгосон. Үүний хэрэгжилтэд их хурал хяналт тавьж байхаар түр хороо байгуулсан. Сонгуулийн дараа шинээр байгуулж хуралдах шаардлагатай болсон. Одоо түр хорооны гишүүдийг өөрчилөн, шинэчилж байна.