30 хуулийн төслийг хууль санаачлагчид буцаав
2020.10.08

30 хуулийн төслийг хууль санаачлагчид буцаав

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.08\ нэгдсэн хуралдаанаар “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ыг гишүүн Ц.Мөнцэцэг танилцуулав. 

Уг тогтоолын төсөлд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай байгаа тул хавсралтад дурдсан хууль, УИХ-ын бусад шидйвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгажээ. Мөн Байнгын хороодоос ирсэн саналыг үндэслэн уг тогтоолын хавсралтад 33 хуулийн төсөл, Улсын Их Хурлын таван тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахаар тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг саналаа хэллээ. Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Гишүүдийн олонхи уг тогтоолын төслийг дэмжиж батлагдлаа.