УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.09.12

Шүүгч нар ерөнхийлөгчийн хэмжээний цалин авахаараа голоод байх юм

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй хууль санаачилагчид буцаах тухай саналыг З.Нарантуяа, Ч.Хүрэлбаатар, Х.Баделхан, Д.Тогтохсүрэн, Ч.Улаан нарын гишүүд гаргасан байна. 

Цагдаа, прокурорын цалинг нэмээгүй, харин ганцхан шүүгчдийн цалинг онцгойлоод байгаад би ерөөсөө ойлгоддоггүй юм. 

Шүүгч нар ерөнхийлөгчийн хэмжээний цалин авахаараа голоод байх юм. Манай улсын ерөнхийлөгч, их хурлын дарга нар маань гуйлагчин шиг цалин авдаг юм байна гэж монгол төрийг доромжилж болохгүй л дээ. 

Мөнгө өгвөл шударга байна, мөнгө өгөхгүй бол шударга биш байна гэвэл буруу, үхэл амьдралыг шийддэг эмч нар 400- 500 мян төгрөг авч байхад, үнэн худал гэж хэлснийхээ төлөө яагаад 4, 5 саяыг авах юм бэ?

7 сая төгрөгийн цалин авдаг шүүгч нар ч байгаа. Дэлхийн аль ч улсад ийм юм байхгүй.

Олон мянган хуульч нар цалинтай цалингүй шударга ёсыг тогтоох чадалтай гэж би итгэж байна.

Хэрвээ та нарыг энэ хуулийг хэлэлцэхээс айж байгаа бол сонгуулийн олон асуудал шүүх дээр байгаа түүнээс айж байна гэж харна.