УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин 50 оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлжээ
2020.08.24

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин 50 оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлжээ

Ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгынхоо хүрээнд УИХ-ын гишүүн Т. Энхтүвшин Дорноговь аймгийн 50 оюутанд дэмжлэг үзүүлж, сургалтын төлбөр гардуулжээ.

Тэрээр аймаг орон нутагтаа ирж мэдсэн сурснаа зориулан, ажиллах чадварлаг боловсон хүчин болохыг захиад, 2020-2021 оны хичээлийн жилд амжилттай сайн суралцаж чадсан оюутнуудад ирэх жилийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлж, оюутнуудад амжилт хүслээ. Төлбөрийн дэмжлэг үзүүлэх шалгуурыг тус аймгийн хэмжээнд нээлттэй зарласан бөгөөд ажлын албанд 95 оюутан материалиа ирүүлснээс шаардлага хангасан 50 оюутан ийнхүү тус бүр 1 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг авч байгаа юм.