ШинэХовд хөтөлбөрийн эхний үр дүнг хамгийн түрүүнд ХОВД сумынхан хүртэнэ
2020.06.18

ШинэХовд хөтөлбөрийн эхний үр дүнг хамгийн түрүүнд ХОВД сумынхан хүртэнэ

2008,2012 онд томсгосон тойргоор явагдсан сонгуулиар надад итгэл дэмжлэгээ илгээж төр түшүүлж байсан ХОВД сумынхаа иргэд сонгогчид маань халуун дотно угтан авлаа.

2016 онд ахалж боловсруулсан АРДЫН НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН МААНЬ ҮР ДҮНД

  •  Хүүхэд бүрд хүүхдийн 100 мянга олгож байгаад
  •  Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, зээл тэглэсэнд
  •  Ахмадууддаа жилд 2 удаа НАСНЫ ХИШИГ олгох болсонд
  •  Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж бусдаас 20 сая төгрөг илүү авах боломж олгосонд
  •  ЦАЛИНТАЙ ЭЭЖ хөтөлбөр хэрэгжүүлж байгаад
  •  ҮДИЙН ЦАЙГ-ҮДИЙН ХООЛ болгосонд
  •  Цалин хөлсийг 50 хувь нэмэгдүүлсэнд ХОВД сумын иргэд сонгогчид маань талархалтай хандаж байна.

ИРЭХ ЖИЛҮҮДЭД #ШинэХовд ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ:

  • ✔️Орлогоо өсгөж зардлаа хэмнэдэг болохыг
  • ✔️Олон үйлдвэрийн үүдийг нээж ажлын байр нэмэгдүүлэхийг
  • ✔️ЭБУЦС-ыг барьж эрчим хүч импортолдог биш үйлдвэрлэдэг аймаг болохыг
  • ✔️Ховд эко цементийн үйлдвэрээ барьж 2 дахин хямд үнэтэй цементтэй болохыг
  • ✔️Нефть боловсруулах үйлдвэр барьж шатахууны үнийг хотынхтой адилхан болгож хямдруулахыг
  • ✔️Хашаандаа, сумандаа сайхан амьдрах боломж бүрдүүлэхийг
  • ✔️ШИНЭ ХОВД ҮТП байгуулж малын түүхий эдээ бүрэн боловсруулж, малчдын орлогоо нэмэгдүүлэхийг
  • ✔️ХОВД АГРО ПАРКАА байгуулж эрүүл, эко хүнс үйлдвэрлэгч аймаг болохыг Ховд сумын казах түмэн маань алга ташин дэмжиж байна.
АЖИЛЧ ХИЧЭЭНГҮЙ, НАЙРСАГ ЗОЧЛОМТГОЙ КАЗАХ ТҮМЭНДЭЭ БАЯРЛАЛАА
ШИНЭ ХОВДЫН ТӨЛӨӨ, ШИНЭ ХОВД СУМЫН ТӨЛӨӨ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ