Сонгуулийн сурталчилгааны өдрүүд үргэлжилж байгаа ч бүтээн байгуулалтын ажлууд үүний хажуугаар орхигдолгүй өрнөсөөр байна.
Сонгууль бол хэл ам хэрүүл тэмцлийн талбар огт бишээ. Хийсэн бүтээснээ танилцуулж, үр дүнг нь харуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажил үйлсээ ард иргэд, сонгогч түмэндээ үнэн бодитоор, тооцоолол судалгаатайгаар танилцуулах нь туйлаас чухал.
Өнөөдрийн эхний уулзалтаа Сонгинохайрхан дүүргийн 7 болон 8 дугаар хорооны иргэдтэйгээ уулзаж эхлүүллээ. Баянхошуунд нийслэлийн үйлчилгээний дэд төв, бизнесийн инкубатор төв байгуулагдсанаар түүнийг дагасан бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөөр байна. Хотын төвөөс зайдуу байхаараа хөгжил нь буурай байдаг жишиг байж болохгүй. Хотын хаана ч гээд Монгол улсын иргэн л бол ижил тэгш эрхээ эдэлж, эрүүл аюулгүй орчинд амьдарч, төрийн бүх төрлийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүртэж байх ёстой. Энэ л зорилгын төлөө манай баг ХҮЧЭЭ НЭГТГЭЖ ажиллахыг эрмэлзэж байна.
Энэ зорилгод маань иргэн та ч нэгдэж бидэнтэй ХҮЧЭЭ НЭГТГЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА!!!