Төв аймгийн Заамар сумын иргэд сонгогчидтой уулзлаа
2020.06.11

Төв аймгийн Заамар сумын иргэд сонгогчидтой уулзлаа

Заамар суманд 1800 орчим өрхийн 6000 гаруй иргэн амьдран суудаг.

Энэ нутгийг эртнээс ган болдоггүй Бор булан, зуд болдоггүй Тосон Заамар гэж нэрлэдэг, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар байсан бол өнөөдөр уул уурхайн зохисгүй ашиглалтаас болж ялангуяа Хайлааст багт байгаль орчин сүйдсэн дүр зурагтай байгаа билээ.

Тус суманд ашигт малтмалын 112 лиценз байгаагийн 8 нь хайгуулийнх бөгөөд 55 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ. Уулзалтын үеэр иргэд байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах, лиценз олголтыг зохистой хэмжээнд барих, сум орон нутгийн хөгжлийн асуудал, тэр дундаа хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлд түлхүү анхаарч ажиллахыг захиж байлаа.