Сонгинохайрхан дүүргийн хамгийн алслагдсан хороо болох 21 дүгээр хороонд ажиллалаа
Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн хамгийн алслагдсан хороо болох 21 дүгээр хороонд ажиллаж байна.
21 дүгээр хороо буюу Нарийн шархад ферм, хуучнаар Партизаны сангийн аж ахуйд оршин сууж буй иргэд маань төвийн хороодын иргэдтэй харьцуулахад тулгарч буй асуудлын хувьд арай өөр онцлогтой байлаа. Мал малладаг, мал бүхий иргэдээс гадна ногоо тариа тариалдаг тариачид ч чамгүй их.
Тэдний асууж буй асуултын голлох хувийг сүүний нэмэгдлийн талаархи асуулт байлаа. Миний санаачлан өргөн бариад УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн байгаа "Мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хууль" батлагдвал энэ мэтчилэн асуудлууд дор бүрнээ шийдэгдээ явах бүрэн боломжтой.
Одоо байгаа холбоод нь дор бүрнээ өөр өөр зүйл яриад, нэгдэж хамтарч ажиллаж чадахгүй байгаагаас үүдэн мал бүхий иргэд маань сүүний нэмэгдлээ хүртэж чадахгүй байна. Олон холбоо байж болно, гэхдээ мэргэжлийн ганцхан холбоо байж, тэр холбоо нь төртэйгээ хамтран ажилладаг байх тогтолцоо руу шилжих ёстой юм.
21 дүгээр хороонд хийж буй уулзалтууд маань үргэлжилж байна. Яг одоо Партизаны САА /Жаргалант тосгон/-ы төв дээр уулзалтаа хийж байна. Орой 18:00 цагт 3-61 дүгээр гарам хавийн иргэдтэйгээ уулзах болно.