Б.Жавхлан гишүүн 40 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо
УИХ-ын гишүүн Б.Жавхлан тойргийнхоо нийгмийн идэвх, сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлсэн шилдэг 40 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо.
Дархан-Уул аймгаас 100 гаруй хүүхэд Б.Жавхлан гишүүний нэрэмжит сургалтын тэтгэлэгт өрсөлдсөнөөс нийгмийн идэвхи санаачилга, сурлагаараа манлайлагч 40 оюутан шалгарч өнөөдөр Төрийн ордонд батламжаа гардан авлаа.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэлэхдээ: “Аавынхаа дурсгалд зориулж байгуулсан “Болд” сангийн хүрээнд Дархан хотын хөгжил дэвшилд тус нэмэр болохоор бүхий л салбарт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. Дарханыхаа ирээдүй болсон оюутнуудыг чадлаараа дэмжиж туслахыг хичээдэг. Өнгөрсөн жил анх удаа 15 оюутанд тэтгэлэг олгосон бол энэ жил 40 болгон тэтгэлгийн тоог нэмэгдүүллээ” гэсэн юм.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудын олонхи нь МУИС, ШУТИС, АШУҮИС, СЭЗДС зэрэг дотоодын тэргүүлэгч их сургуулийн 1-5 курсийн шилдэг оюутнууд байгаа юм.
Холбоотой мэдээ
2024.11.14
2024.11.12
2024.11.08