М.Билэгт: Засгийн газар бүх боломжоо ашиглаж байгаа одоо Монголбанк чухал шийдвэрүүдийг гаргамаар байна
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.15/ хуралдаанаар Монголбанкнаас гаргасан хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Монголбанкны мэдээлэл сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт
Монгол банк нэлээд дорвитой шийдвэрүүд гаргах шаардлага үүсээд байна. Засгийн газраас бүхий л нөөц боломжоо ашиглаж, Сангийн сайд өөрийн эрх мэдэл хуулийн хүрээнд 2020 оны төсөвт хэмнэгдэх боломжтой санхүүжилтүүдийг нөөц болгож ашиглаж байгаа. Жишээ нь гадаад дотоод томилолт сургалтууд багтаж байна.
Мөн 2020 оны төсөвт орж батлагдсан боловч хөрөнгө оруулалт урсгал зардал зориулалтын дагуу зарцуулагдах нөхцөл нэгэнт бүрдээгүй тохиолдолд нөөц болоод буцаан тататгдаж байгаа. Одоо Монглбанк л дорвитой арга хэмжээ авмаар байна.
Хувиараа хөдөлмөр эрхэлж өдрийнхөө орлогоо олдог байсан иргэд ямар ч орлогогүй болсон тэд үр хүүхдээ яаж хооллох вэ? Энэ асуудал дээр яаралтай арга хэмжээ авахгүй бол Монголбанк удаашралтай байна. Хөгжингүй орнуудтай харьцуулах юм бол манай валютын ханш 1,8 хувиар өссөн гэж байна. Хөгжингүй орнуудтай харьцуулахгүй ээ.
Хөгжингүй орнууд сүүлийн 20 жил үндэсний мөнгөн тэмдэгтээ яс барисан харин манай улс 300 хувь унагасан. Одоо энэ боломж байхад үндэсний мөнгөн тэмдэгтээ бууруулах юм бол иргэдийн худалдан авах боломж дээрдэнэ.
Холбоотой мэдээ
2020.06.15
2020.05.15
2020.04.30