2020.04.14

Н.Цэрэнбат: Хөгжлийн бодлогын санхүүжилтийг тодорхой шийддэг байх хэрэгтэй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.04.14/ хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат

Санхүүжилтийн асуудлыг тодорхой шийдэхгүй байгаа учраас бид энэ чөтгөрийн тойргоосоо гарч чадахгүй байна. Энэ дээр хатуу тоо тавьж өгсөн үү?

Одоо байгаа төрийн байгуулалт үр ашигтай байгаа үгүй дээр дүн шинжилгээ хиймээр байна. Салбар тус бүрээр, орон нутаг тус бүрээр дүн шинжилгээ хийгээд тэр дүн шинжилгээн дээрээ тулгуурлан алдаа дутагдлаа засах ямар шинэ техник технологи нэвтэрсэн бэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй.

Нөхцөл байдлаа үнэлээд дэлхийн чиг хандлага салбаруудад гарсан шинэ техник технологийг тусгасан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зардлаа тусгайлан зааж өгсөн хуулийн хатуу заалт байгаа юу?