2020.04.17

Б.Бат-Эрдэнэ: Улстөрчид хувийн юмаа хөгжүүлэх гэж оролддог үүнийг хуулиар хэрхэн хаах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.17\ хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлаа хариуцаж байгаа байгууллагын статусыг нь нэмэгдүүлэх , хөгжлийн бодлого хариуцсан тусгайлсан яам байх юм уу хэрхэн шийдэж байна вэ? 

Улстөрчид нь өөрсдөө хувийн юмаа хөгжүүлэх гэж оролддог. Өөрсдийн бизнесээ хөгжүүлэх, бизнес талдаа байхаар шийдвэр гаргуулах явдал цөөнгүй байсан. Үүнийг энэ хуулиар хэрхэн хааж байгаа вэ.

Үе үеийн УИХ-д сууж байсан банкны эздийг шүүмжилж байсан. Монголбанкны нөхдүүд, СЗХ-ны эрх бүхий албан тушаалтнууд, Төрийн банкны хүмүүс бүгд  ББСБ-тай болчихоод мөнгө хүүлж байна.

Энэ бүхэн яаж зохицуулж байгаа юм бэ. Цогц, судалгаа шинжилгээнд тулгуурлан хөгжлийн бодлогоо тодорхойлсон гэж тусгасан нь сайшаалтай. Улс төрийн намууд хөгжлийн бодлого төлөвлөлтөө барих, хөгжлийн бодлого хариуцсан яам байх юм уу хэрхэн шийдэж байна вэ?

Түүний асуултанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа: Дагалдах хуулийн төсөлд Засгийн газрын тухай хуульд хөгжлийн бодлого хариуцсан үндсэн чиг үүргийн яам байх бөгөөд Шадар сайд толгойлно гэж орж ирсэн. Ингэхээр статус нь тодорхой болж өгнө.