2020.04.13
МАН: Банкны салбарын хүүг бууруулж, илүү зардлыг танана
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралддаг. Энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.04.13/ хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүдийнхээ байр сууриа нэгтгэсэн байна.
Тухайлбал, бүлгийн хуралдаанаар банкны салбарын хүүг бууруулах шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг нэмэгдүүлж, баталгааг нь өргөжүүлэх чиглэл барьж байгаа аж.
Харин нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, чөлөөлөх хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдэгдлээ. Тэрбээр “Банкны салбарын Ажлын хэсэг ажиллаж байна. Саналууд нь өргөн баригдсан. Хэлэлцэх явцад нарийвчилж харах хэрэгтэй. Олон улсын жишгээр банкны салбар нийтлэг хэлбэрээр ажиллах ёстой. Гэтэл манайд 50-60 хувь нь эзэмшигч байна.
Банкны салбарын хүүг бууруулах асуудал нь илүү зардлыг танах, эх үүсвэрийг бууруулах хэрэгтэй. Засгийн газар хяналт тавьж ажиллана. УИХ-ын гишүүдийн асуудлыг бүлэг дээр яриагүй. Ялангуяа Б.Батзориг гишүүний талаар огт яриагүй. Сонгуулийг хойшлуулахгүй гэх шийдвэр гарсан. Зохих арга хэмжээг үе шаттайгаар авахаар болсон” гэх мэдээллийг өгөв.