
2020.04.03
ЭЕШ-ын талаар Ё.Баатарбилэг сайд мэдээлэл хийнэ
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Covid-19-ийн үеийн нөхцөл байдал, Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ угтсан зохион байгуулалтын талаар өнөөдөр /2020.04.03/ 13:00 цагт мэдээлэл хийнэ.
Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-т бэлтгэгчдэд зориулсан цахим хичээлийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүргэж эхэлсэн. Цахим хичээл тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр хичээл зааж, зөвлөгөө мэдээлэл өгөхийн хамт шууд дамжуулалтын үед ирсэн асуултуудад хариулах өгч буй юм.