Булган аймгийн ХАА-н газрын хамт олонтой уулзлаа
2020.03.26

Булган аймгийн ХАА-н газрын хамт олонтой уулзлаа

Манай улсад Короновурын халдварын 10 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацаа, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосныг, хилийн боомт хаасан, нислэг зогсоосон хугацааг тус тус 2020 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгахаар болсон.

Олон нийтийг хамарсан уулзалт арга хэмжээ зохион байгуулах хориотой байгаа энэ үед ихэнх улс төрчид нам гүм байна. Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймагтаа байгаа бөгөөд тэрээр саяхан цахимаар болсон МАН-ын Бага хуралд аймгаасаа холбогдон оролцсон билээ.

УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ өчигдөр Аймгийн засаг даргын орлогч О.Гантулгын хамт Хөдөө аж ахуйн газрын хамт олонтой уулзалдаж Булган аймгийн ХАА-н бодлого, Шинэ хөдөө хөтөлбөрийн хэрэгжилтын явцын талаар ярилцсан байна.

Ард иргэдэд орлогоо нэмэгдүүлэхэд бүхий л боломжоор хангах дэмжлэг үзүүлэх асуудал бол бидний ярианы гол сэдэв байлаа. Жишээ нь Шинэ хөдөө төслийн хүрээнд хэрэгжиж байгаа Сэлэнгийн цагаан толгойт үхрийн цөм сүргийг сайжруулах, бусад сумдад тараан үржүүлэг хийх ажил үр дүнгээ өгч ноднин жил 800 000 төгрөгөөр борлуулдаг байсан үхрийн өртөг энэ жил 1,2 сая төгрөг болж нэмэгдэв.

Цагаан толгойт үхрийн амьдын жин Монгол үхрээс 50-60 кг аар илүү жинтэй гэж үзвэл үхрийн үнэ 250-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Үхэр үржүүлэх боломжтой бүхий л нутгуудад нэгэн жигд мах сүүний чиглэлийн энэхүү цагаан толгойт үхрийг үржүүлбэл ямар хэмжээний илүү өртөг бий болох нь ойлгомжтой. Энэ мэтчилэн ХАА-н бодлогыг эдийн засгийн үр өгөөж өгөх талаас нь харж хэрэгжүүлэх талаар ярилцжээ.