2020.03.12
Хөвсгөл аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээл хүргэхээр боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болж Өвөлжилт хүндэрсэн Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймаг болон Улаанбаатар хотод нийт 3,8 мянган тонн өвсийг Улсын нөөцөөс үнэгүй олгохоор болсон.
Мөн 3000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан худалдахаар шийдвэрлэсэн. Нэр бүхий аймаг, нийслэл, сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдал, Үндэсний аврах бригад, нөөцийн салбар, цагдаагийн байгууллагад “УАЗ-22069” маркийн фургон болон “УАЗ-315195” маркийн хантер автомашин, гэр, завь, хөдөлмөр хамгааллын хувцас, жавелин, спирт агуулсан уусмал, тамедин, химодин, амны хаалт зэргийг олгоно.
Хаваржилт хүндэрсэн Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Рашаант, Төмөрбулаг зэрэг сумдад Улсын онцгой комиссоос өвс, тэжээл яаралтай хүргүүлэхээр болсныг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээллээ.