Б.Бат-Эрдэнэ аваргын бүтээлч охид
2020.03.05

Б.Бат-Эрдэнэ аваргын бүтээлч охид

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гурван охинтой. Тэд тун удахгүй гадаад дотоодод нэрээ дуурсгаж ааваасаа илүү амжилттай явах бололтой.

Том охин Б.Баярмаа нь ХБНГУ-ын Нордрайнвестфаллен мужийн Дюссильфорд хотод залуу архитекторуудын хамт боловсруулсан галт тэрэгний замын дээгүүр олон нийтийн орон зайг шинээр бий болгох төслийнхөө талаар Кёльн хотын WRD телевизэд ярилцлага өгсөн байна. Герман хэлийг төгс эзэмшсэнээс гадна архитеторч мэргэжилийнхээ ид шийдийг гаргаж яваа нь бахархууштай.

Тэгвэл түүний дүү Б.Бурмаа бодибилдингийн спортоор гурван жил хичээллэж байгаа төдийгүй өнгөрсөн жилийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээр ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулаад байна. Тэрбээр гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн шавь болжээ.