2019.12.30
Төрийн дээд одон медаль гардууллаа
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг өнөөдөр дүүргийн Иргэний танхимд ёслол хүндэтгэлтэйгээр гардууллаа.
Төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан иргэддээ баяр хүргэе.