Б.Бат-Эрдэнэ: Иргэдийн ёс суртахуун,сэтгэлийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн \2019.12.05\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн "Өргөн нэвтрүүлгийн тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
Хуулийг дэмжиж байгаа. Кабелийн телевизүүд иргэдээс авч байгаа хураамжийн 15 хувийг телевизүүдийн холбоо авах юм байна. Телевизүүдийн холбоо гаргаж байгаа бүтээл үзэгчдийн сэтгэл ханамжаас шалтгаалуулаад санхүүжилтийг нь өгөх юм байна.
Хуулийн зохицуулалтаар улс төрчдийн телевизүүдийн эзэмшилийг тодорхой болгох хэрэгтэй. Хуулинд энэ зохицуулалтыг хийсэн үү? Иргэдийн ёс суртахуун сэтгэлийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр анхаарах хэрэгтэй.
Холбоотой мэдээ
2024.06.15
2024.05.28
2024.05.27
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан