2019.12.05

Ц.Гарамжав: Гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаасай

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн \2019.12.05\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн "Өргөн нэвтрүүлгийн тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Мэдээлэл түгээгч нар хариуцлагатай, ёс суртахуунтай байх ёстой. Сүүлийн үед бид сөрөг мэдээллийг ихээр авах болсон. Телевизүүд ямар нэг байдлаар санхүүжилттэй байж байж үйл ажиллагаа сайжирна. Төрөөс бодлогоор дэмжээд өгөхөөр явуулж байгаа захиалгаар хийдэг нэвтрүүлгүүд цэвэршиж соён гэгээрүүлэх чиглэлдээ илүү анхаарах байх гэж бодож байна.

Таван чиглэлийг хөгжүүлнэ гэж ярьж байна. Тэгвэл дээр нь нэмээд хүчирхийллийн асуудлууд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тусгай чиглэл гаргаж хуулиндаа оруулж өгмөөр байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудалд тодорхой хөрөнгө санхүүг нь шийддэг байх хэрэгтэй.