2019.09.10
С.Лувсанвандангийн нэрэмжит "Гоо зүйн дээд шагнал"-ын эзнээр Г.Аюурзана тодорчээ
Монголын XX зууны нэрт эрдэмтэн, урлаг, утга зохиолын салбарт гоо зүй хэмээх онол, судлалыг дэлгэрүүлсэн эрдэмтэн, хэл бичгийн ухааны доктор С.Лувсанвандан агсны нэрэмжит сан 2005 оноос эхлэн “Гоо зүйн дээд шагнал”-ыг олгож эхэлсэн билээ.
Хоёр жил тутамд олгогддог энэхүү шагнал өнөөдрийг хүртэл тухайн салбарын хамгийн өндөр урамшуулалтай шагнал хэвээр байгаа юм. С.Лувсанвандан сангийн “Гоо зүйн дээд шагнал”-ын энэ жилийн эзнээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана тодорч шагналаа гардан авчээ. Ийнхүү тэрээр С.Лувсанвандангийн нэрэмжит "Гоо зүйн дээд шагнал"-ын 9 дэх эзэн болж байна.