Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.14/ нэгдсэн хуралдаан 10 цаг 45 минутад 58 хувийн ирцтэйгээр эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хэлэлцэх асуудлыг танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
Монгол Улс түүхэндээ томоохон өөрчлөлт хийх гэж байна. Дэлхийн улс орнууд хөгжлөө урагшлуулах зорилгоор Үндсэн хуулиа өөрчилдөг туршлага бий. Үндсэн хуулийн өөрчлөлт Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын баталгаа болох ёстой.
Одоо өргөн барьж байгаа өөрчлөлтөл сэтгэл дундуур байгаагаа олон гишүүн хэлж байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлт үү, шинэчилсэн найруулга уу гэдэг дээрээ эхлээд ойлголцох хэрэгтэй байна.
Цаг үе өөрчлөгдөж, нийгмийн өөрчлөлт хурдацтай байгаа энэ үед гишүүн бүр нэгдсэн ойлголттой, хариуцлагатай байгаасай гэдэг үгийг хамт олондоо хэлмээр байна.