Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан хэлэлцүүлэг хийлээ
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр Хуульзүйн ухааны доктор П.Амаржаргал “Улсын их хурлын үйл ажиллагаатай холбоотой нэмэлт, өөрчлөлт”, Төрийн удирдлагын ухааны доктор, дэд профессор Н.Болд “Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэмэлт, өөрчлөлт”, “Ардын эрхэт түр хурлын төлөө” ТББ-ын тэргүүн Б.Пүрэвдорж “Шүүх эрх мэдлийн хараат бус байдал, хариуцлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт”, Сургалт, судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор П.Хишигбаяр “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцогчид мөн байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.