2019.06.06

С.Бямбацогт: Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  нэгдсэн хуралдаан 10цаг 20 минутад эхэлж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллийг танилцуулав.

Гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Д.Лүндээжанцан гишүүн 1992 онд үндсэн хуулийг батлалцаж байсан. Анх баталж байсан хуулиндаа өнөөдөр зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Энэ асуудлыг зөвхөн энэ удаагийн их хурал ярьж байгаа юм биш.

Үе үеийн Их хурал ярьж байсан. 2008 он, 2012-2016  онд Ардчилсан нам олонх байхдаа 47 гишүүн гарын үсэг зураад өөрчлөлт оруулая гэж байсан. Өнөөдөр 60 гаруй гишүүд гарын үсэг зурсан. Их хурлын эрх мэдлийг хязгаарлая гэж бид нар энэ хуулийг санаачилсан. Тэр дордуулсан долоон өөрчлөлтыг засаж, давхар дээлийг болиулая гэж ярьж байгаа.