Х.Баттулга гишүүний нэхэл хатуу байна
2012.03.07

Х.Баттулга гишүүний нэхэл хатуу байна

УИХ-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын сонгуулийн хуулийг шинэчлэн батлахын өмнөхөн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн УИХ-д нэр дэвших эрхийг хязгаарлах талаар хуулийн төслийг хоёр ч удаа өргөн барьсан ч олонхийн дэмжлэг аваагүй юм. 

Шинэ оны дараахан дахин өргөн бариад мөн л дэмжигдээгүй. Тэгвэл тэрбээр өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нарын хамт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төслийг дөрөв дэх удаагаа өргөн барилаа.Хуулийн төсөлд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шалгуурыг тодорхой болгож, Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчилж хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн УИХ-д нэр дэвших эрхийг хязгаарлах зохицуулалтыг тусгасан байна.

Уг хуулийг баталснаар улс орны нийгэм, эдийн засагт төдийгүй үндэсний аюулгүй байдалд эерэг үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хуулийн төслийг санаачлагч гишүүд хэлжээ.Ийнхүү Х.Баттулга гишүүн нэхэл хатуутайгаар архи тамхи үйлдвэрлэгчид, мансууруулах бодистой холбоотой этгээдүүд парламентад суух боломжгүй хэмээн тэмцэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.