Морингийн даваанд хатуу хучилттай зам тавих ажил эхэллээ
2019.06.05

Морингийн даваанд хатуу хучилттай зам тавих ажил эхэллээ

Хан-Уул дүүргийн 10-р хороо Морингийн даваанд 1,2 авто зам, Хан-Уул дүүргийн 9-р хорооны эцсийн буудлаас хойших 2,8 км авто замын ажил өнөөдөр эхэллээ.

Зам тээвэр хөгжлийн сайд Б. Энх-Амгалан тус тойргийн иргэдийн амьдралд тулгамдаад байгаа хатуу хучилттай зам тавих асуудлыг Монгол Улсын 2019-2020 оны нэгдсэн төсвийн тухай хуульд саналаа хүргүүлж, тусгуулсан байна. Үүний үр дүнд  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10-р хороо Морингийн даваанд хатуу хучилттай 1,2 км авто замыг 1 тэрбум 500 сая төгрөг, 9-р хорооны автобусны эцсийн буудлаас 21-р гудамж хүртэлх 2,8 км авто замын ажилыг 4 тэрбум төгрөгнийн төсөвт өртгөөр тавихаар болжээ.

Мөн тус хороонд тавигдаж байгаа хатуу хучилттай зам нь хажуугаараа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хойлойтой зэрэг бүхий л асуудлыг нь бүрэн шийдсэн зам баригдана гэдгийг албаны хүмүүс  хэлж байсан юм. Хан-Уул дүүргийн 9-р хороо л гэхэд  9600 гаруй хүн амтай. Тус дүүргийн гудамжинд тоосжилт ихтэй, иргэд болон хүүхдүүд маш их тоосжилтон дунд эрүүл мэндээрээ хохирон амьдарч байсан бөгөөд тус дүүрэгт зам тавьж өгөхийг 10 гаруй жил хүссэн ч  тус дүүрэгт зам тавигдах ажил хийгдэхгүй байсаар өдийг хүрсэн  тухай иргэд ярьж байсан юм. Харин зам тээвэр хөгжлийн сайд Б. Энх-Амгалан Хан –Уул дүүргийн 9, 10-р хороодод зам тавиулах ажлыг  төсөвт  тусгуулж чадсанаар ийнхүү өнөөдөр зам тавих ажил эхэллээ.