2019.05.02
Шинээр баригдах сургуулийн газрын асуудлыг ирэх долоо хоногт шийдэх үүрэг өглөө
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Улаанбаатар хотын удирдлагууд, Нийгмийн боловсролын байнгын хорооны дарга, Боловсролын яамны ажлын хэсэг, 133-р сургуулийн захирал, эцэг эхийн төлөөлөл, Монгол Тэмүүлэл сургуулийн захирал, эцэг эхийн төлөөлөл Баянзүрх дүүргийн 26-р хороонд цэцэрлэг, сургуулийн асуудлаар хуралдаж байна.
26-р хороонд шинээр баригдах сургуулийн газрын асуудлыг ирэх долоо хоногийн дотор шийдэж өгөхийг Нийслэл хотын газрын албаны дарга Э.Болорчулуунд үүрэг болголоо.