Хотын даргаар тодорсон Мөнхчулуун МАСЗХ-ны идэвхтэн явжээ
2019.01.25

Хотын даргаар тодорсон Мөнхчулуун МАСЗХ-ны идэвхтэн явжээ

ехнологийн өлгий нутаг Германд суралцаж ажиллаж амьдарч байсан, Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбооны Мөнхчулуун (Самданнямын МӨНХЧУЛУУН) анд маань 2008 онд уугуул нутагтаа буцан Монголын нийгэм, улс төрийн ажилд идэвхтэй оролцож Германы Монголчуудын залуу үеийн манлайлал болж ирсэн бол өнөөдөр Улаанбаатар хотын даргаар НИХТ-өөс итгэл хүлээлгэн нэр дэвшээд буйд баяр хүргэхийн ялдамд НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТОО дэлхийн шилдэг, амьдрахад таатай Германы БЕРЛИН, ШТУТГАРТ, Mюнхен хотууд шиг болгон хөгжүүлэх гэгээн үйл хэрэгт нь Германд төгсөгчдийнхөө болон Германы Монголчуудынхаа өмнөөс амжилт хүсье.

Мөнхчулуун 2003 оноос МАСЗХолбоогоор дамжуулан Герман төдийгүй Европын холбоон дахь залуусыг нэгтгэж нийгмийн идэвхтэй, санаачлагатай амьдралд уриалан олон ажлуудыг хийж явсан төдийгүй өнөө үе шиг цахим орчин, мэдээллийн хэрэгслүүд өндөр дэлгэрээгүй үед манай www.mongolchuud.de мэдээллийн хуудсыг үүсгэн цаг үеийн үйл явдал, Монгол орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө дуу хоолойгоо хүргэх, төрийн бодлого хэрэгжилтийн талаар залуучуудаа мэдээлэл хүргэх, нутаг нэгтэндээ туслах зэргээр олон сайхан ажлуудыг зохион байгуулж байсан нь манай архивд хадгалагдан үлдсэнээ та бүхэнтэй хуваалцаж байна.

"Сэтгэлээ засаагүй хүмүүс төр засна гэж байхгүй" хэмээн өгүүлдэг, төрийн албаны чадамжийн талаар судалж, бас ажил хэрэг болгож яваа анддаа НИЙСЛЭЛ ХОТЫН ДАРГА-ын өндөр үүрэг хариуцлагатай ажлыг нэр төртэй гүйцэтгэж, Герман технологи, ажилд хандах хандлагын уугуул нутагтаа тарьж цэцэглүүлэн хөгжүүлнэ гэдэгт бид бат итгэж байна.

Амжилт, амжилт бас дахин амжилт хүсье!

Монголчууд Германд Мэдээллийн портал