С.Бямбацогт: Төрийн албан хаагч бол иргэдийн итгэлийг хүлээж л ажиллах ёстой
Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр төслийг санаачлагч гишүүн С.Бямбацогт УИх-ын гишүүн Ж.Ганбаатарын байр суурьтай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дүрэмд яагаад өөрчлөлт оруулах ёстой? ямар өөрчлөлт оруулж байгааг тодруулан тайлбарласан юм.
2012 онд 130 гаруй мянган төрийн албан хаагч ажиллаж байсан. Одоо 191 мянга болчихсон байгаа. Ингээд л тасралтгүй нэмэгдэж, төр данхайрч байгаа. Үүнийг зайлшгүй шинэчлэх хэрэгтэй болсон байгаа. Судалгаа хийгээд үзэхээр төрийн захиргааны албан хаагчдын тоо бага өсдөг харин хүн амын өсөлттэй холбоотойгоор төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо зайлшгүй өсдөг байдалтай байна. Үүнийг л Төрийн албаны зөвлөл маань цаашдаа сайн мэдэрч, захиргааны албан хаагчдынхаа тоог хэрхэн нэмэгдүүлэхгүй байх уу? төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс үйлчилгээний албан хаагчдын зохистой хэмжээнд нь хэрхэн нэмэгдүүлэх үү гэдэг дээр илүү анхаарч ажиллах ёстой.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.18
2024.12.11
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан